дэлхий дахинд 178 нийтлэл байна

Гүрж ”сэлэлт”

Рио-де-Жанейро хотноо зуны олимп ид өрнөн, АНУ-ын усан сэлэлтийн тамирчин М.Фэлпс 23 дахь алтан медалиа авч, дэлхийн дээд амжилт тогтоов. Гуравхан сая хүнтэй Монгол Улсаас 43 тамирчин тус олимпод оролцож, тэднээс 50 метрийн өврөөр даллах төрөлд эрэгтэй тамирчин Б.Дөлгөөн, эмэгтэй тамирчин Б.Есүй нар өрсөлдлөө.
#дэлхий дахинд #нийтлэл

Бан Ги Мүн оноо цуглуулж эхлэв

НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт хугацаа 2016.12.31-ний өдөр дуусгавар болно.
#дэлхий дахинд #нийтлэл

Олигархижсан удирдлагуудаасаа болж Оросын ард түмэн минь ядрах нь уу даа

Оросын ард түмэнтэйгээ бид олон жил найз явсаан. “Орос ах нар” гэж нэрлэтлээ л явж ирсэн. Оросоос бидний монголчууд их зүйлийг сурсан, мэдсэн, авсан. Үнэндээ Орос орон саяхан болтол бидэндээ барууны соёлт ертөнц байв. Тийм болохоор Оросын соёл Монголд онцгой нэвт шингэжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Тиэнь Ань Мэний талбайн оюутны бослого ба Хятадын дотоод зөрчил

1989 оны 6 сарын 4-ний шөнө Бээжингийн Теэнь Ань Мэний талбайд оюутны бослогыг хүчээр нухчин дарсан түүхийн талаар хятадын эх сурвалжаас барагтай бол олдохгүй. Харин Хонгконгийн түүхч Сю Жунюэгийн бүтээлд энэ талаар дорвитой бичсэн байдгаас хальт сонирхож үзлээ.
#дэлхий дахинд #нийтлэл

НҮБ-ын Женев дэх төвд тавтай морилно уу!

НҮБ-ын уран барилгын 4 том цогцолборын нэг бол Женев дэх төв болно. Цаана нь Нью-Йорк, Вена, Найроби хотноо гурван том төв нь бий.
#дэлхий дахинд #нийтлэл

II Пак III Кимтэй уулзахгүй

Дэлхийн II дайны дараа ихэнх улс капиталист ба социалист гэсэн хоёр лагерьт хуваагдав. Солонгос ч мөн хагаран, 1950 оноос талцан байлдсан бөгөөд гурван жилийн дотор 56 мянга гаруй хүний амь үрэгдсэний дараа Хятад, Хойд Солонгос ба НҮБ-ын гэрээгээр Солонгосын хойгийг 38 дугаар өргөргийг дайруулан, дөрвөн км өргөн, 250 км урт судал татан, цэрэг зэвсэггүй (DMZ) бүс татан зааглажээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Төвийг сахисан Швейцарийн “зөөлөн хүч”-ний бодлогын өнцгөөс Солонгосын хойгийг ажихуй

Ким Ир Сений удам угсааны олон хүүхдүүдийн нэгэн адилаар Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Чен Ун Швейцарьт суралцсан. Нийт 100-120 элит гэр бүлийн хүүхдүүдийн ихэнхи нь Хятадад суралцсантай харьцуулахад баруунд суралцана гэдэг том оноо, давуу тал. Тэрээр баруунд боловсрол эзэмшсэн Хойд Солонгосын анхны лидер юм.
#дэлхий дахинд #нийтлэл

Мальта & Mальта хүмүүс

Төвийг сахисан Мальта улсад зочлоё гэх санаа надад аль эрт төрсөн. Тэр санаандаа хүрч тийшээ зорилоо. Тус улсын ГХЯ, Ром дахь манай ЭСЯ харилцан тохирсны эцэст би тийшээ зориглоод очлоо. Тохиролцоо хэрэгжүүлэхээр Лхасүрэнгийн Байгальмаа бүсгүйг надад хөтөч болгоод томилж, тэр маань аэрпортод тосч авлаа.
#дэлхий дахинд #нийтлэл

НАСА-ийн захирал, хошууч генерал Чарли Болден: Сансрыг колоничлох нь гэж ойрын хэдэн сая жилдээ санаа зовоод хэрэггүй

2015 оны 10 сарын 6-ны өдөр АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш оюутан, дипломатууд АНУ-ын Үндэсний Агаар, Сансар Судлалын Захиргаа буюу НАСА-гийн захирал, хошууч генерал Чарли Болдентой уулзалт, ярилцлага хийв. Уулзалтад миний бие “Өдрийн сонин”-ы сурвалжлагчийн хувиар оролцож, сониноо төлөөлөн асуулт тавих завшаан тохиолоо.
#дэлхий дахинд #нийтлэл

“Хувьсгал ба Империализм”

Энэ бол 1960 оны 11 дүгээр сарын 19-нд Бээжинд Жуннаньхай ордны Чинжэнь танхимд болсон түүхт уулзалт, түүхэн яриа.
#дэлхий дахинд #нийтлэл

Өрийн хавханд орсон Аргентин

Эдүгээ Аргентин улс Латин Америкийн эхний гурван том эдийн засагтай орны нэгд тооцогддог бөгөөд газар тариалан, бэлчээр зонхилсон 2.5 сая ам км нутагтай, хүн ам нь 43 сая (80 хувь нь Европ, дийлэнх нь Испани, Итали гаралтай), нэг хүнд ногдох ДНБ нь 14 мянган долларт хүрсэн, шинээр хөгжиж буй (emerging) орон юм.
#дэлхий дахинд #нийтлэл

Тав нойл

Парис хотод февраль сарын сүүлч, маарт сарын эхийг дамнан ес хоногийн турш ХАА-н үзэсгэлэн болов. Тэрүүгээр хэрэгт дурлаж хоёр гурав хоног нүд хужирлалаа. Ёстой л нүд хужирласан даа. Хоёр тонн жинтэй бух харсымуу та нар гэж нөхөддөө жоол гайхуулж бариад. Манай том дарга нарын хурлын ширээ шиг л хүрэн юм хэвтэж байна лээ. За олон юм ярихаар хэдэн зураг хары.
#нийгэм #дэлхий дахинд #нийтлэл

Дэлхийн хамгийн цуутай луйварчин

Луйвар гээч юм ерөөсөө хүний нийгмийг үргэлж дагаж явсан байх. Олон нийтийг хамарсан мэдээллийн хэрэгслэл байгаагүй үед мундаг том луйврууд түүхэнд төдийлөн тодоор тэмдэглэгдэлгүй он цагийн тоосонд дарагдаа биз.
#дэлхий дахинд #нийтлэл

Илүү сайн хүн болоорой

2012 оны зун, наадмын дараа Улаанбаатарт их сонин, тай (Тайланд) хүнтэй танилцах завшаан тохиосон юм. Ноён Викром Кромадит өөрийн багтайгаа манай орноор бүтэн сар аялж, Монголын байгаль, нийгмийн амьдралын тухай баримтат кино хийгээд буцаж байлаа.
#дэлхий дахинд #нийтлэл

Финландын төвийг сахих ба Монгол

Оростой шууд хиллэж, түүхэн хувь заяагаар холбогдож явсан гэвэл Финланд, Монголын түүхэнд ижилсэх зүйл олон буй. Финдланд нь СССР-тэй сайн хөршийн итгэмжилсэн харилцаатай явсан, Монгол нь ах дүүгийн найрамдлын харилцаатай явсан гэхчлэн. Харин өнөө цагт төвийг сахих дээр тэр улс бидэнд үлгэр жишээ, багш байж болно гэдгээр дараахи нийтлэлийг хүлээн авна уу
#дэлхий дахинд #нийтлэл

Япончууд дайныг хүсээ гэж үү

Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-нд зурагтаар хичээл заахаас хавьгүй өмнө, түүний нөхдийн “халсан” социализмын үед хичээлийн шинэ жил “Энхтайваны хичээл”-ээр эхлэдэг байлаа.
#дэлхий дахинд #нийтлэл

Социалист Хятад ба зөвшилцлийн ардчилал

Хятад бол авторитар дэглэмтэй, нэг нам 60 гаруй жил тасралтгүй төрийн эрх барьж буй, социализмын замаар тууштай замнаж яваа улс
#дэлхий дахинд #нийтлэл

Задарлын өмнөх Орос орон

Шведийн парламентаас Оросыг өөрт нь хамгийн аюултай орноор зараллаа. Хориг, нефтийн үнийн доошлолт, авилга, эдийн засгийн хямрал, Украин болон Сирийн асуудал энэ орныг одоо байгаа хэлбэрээр нь удаах нөхцөлгүй гэж үнэлээд энэ нь эсвэл гадагш нь түрэмгийлэл үйлдэх, эсвэл дотооддоо иргэний дайн үүсгэх бололцоотой боллоо гэж тэд дүгнэжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Их дайны өмнөх дэлхий

Дэлхийн өнөөгийн байдал дэлхийн хоёрдугаар дайны өмнөхтэй улам төстэй болж байх шиг. Хоёрдугаар дайнд хүргэсэн шалтгаан 1929 онд Нью Йокт болсон биржийн дэлбэрэлтээс эхэлсэн юм.
#дэлхий дахинд #нийтлэл

Монголчуудын дэлхийн рейтинг?

Америкт Gallup гэж олон нийтийн санаа бодол, үнэлэмжийг хэмжиж үе үе дүгнэдэг нэгэн лут институт буй.
#дэлхий дахинд #нийтлэл

Швейцарийн зуучлал ба Монгол

Xельветийн (Швейцарийн) Холбооны Үндсэн хуулийг 1803.02.19-нд Наполеон Бонапартад швейцарийн комиссар ёс төртэй гардуулжээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Швейцарийн холбооны (парламентын) ордон

1848 онд Берн хотыг холбооны нийслэл болгохоор Швейцарийн Холбооны Ассамблей шийдвэрлэжээ. Холбооны ордны барилгыг 1852 онд эхлүүлж, 1857-1902 онд барьж дуусгажээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Меритократ Сингапурын жишиг: Зөвхөн мэдлэг ухаан, авьяас чадвар!

Хүн төрөлхтөний түүхнээ засаглал, эрх барих олон хэлбэр, тогтолцоо байж ирсэн. Бидний сайн мэддэгээр автократ, тоталитари, хунт, тоглоомын, бүгд найрамдах улсын, төржсөн нэг намын, парламентын, теократ, технократ, меритократ, олигархи, анархи, жамахир, ардчилсан гээд жагсаж өгнө. Цааш нь олныг бичиж болно.
#дэлхий дахинд #нийтлэл

Х.Киссинжер бодлоо өөрчлөх үү

Хоёр Герман нэгдсэний 25 жилийн ой аравдугаар сарын 3-нд тохиов. Майн дахь Франкфурт хотын Алте-Оперын театрт ой баярын хурал болж Холбооны болон муж улсын удирдлагууд, гадаад, дотоодын зочид оролцлоо.
#эдийн засаг #дэлхий дахинд #нийтлэл

Монгол-Орос-Хятад: Гурвал

Саяхан Монгол, Орос, Хятад гурван улсын тинк танкуудын холбоо байгуулагдлаа. Ингээд гурван улсын төрийн тэргүүнээсээ авахуулаад судалгааны байгууллага хүртэл тогтмол уулзаж байх шат шатны механизм ерөнхийдөө бүрэлдэж байх шиг байна.
#эдийн засаг #дэлхий дахинд #нийтлэл

Төвийг сахина гэдэг нь ертөнцийг гайхшруулсан санаачилга биш шүү дээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ 9 дүгээр сарын сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргажээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Их Фридрих Хааны Сан-Сусид морилно уу

Францын Версаль (Versailles) ордны талаар хүмүүс өргөн мэдлэгтэй. Тэгвэл яг түүнтэй эн зэрэгцэх түүхэн ордон ийм нэг нэрээр Берлиний ойролцоох Потсдам хотноо байх юм аа. Сан-Суси гэдэг нь Герман ба Пруссын Их Фридрих хааны зуны харш бөгөөд “Sans souci” гэх үг нь “анхаарах анзаарах шаардлагагүй” гэсэн утгыг илэрхийлдэг, герман хэлний үг биш гэнэ.
#дэлхий дахинд #нийтлэл

Yard sale

АНУ-д ажиллаж амьдарч байсан олон хүн Yard sale (Ярд сэйл) буюу гэрийнхээ өмнөх цэцэрлэгт хуучин эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээ зарж борлуулдаг соёлыг сайн мэдэх биз ээ.
#дэлхий дахинд #нийтлэл

Путин нь Хрущёвын давталт уу?

1960 оны майн баярын үеэр Свердловск хотын тэнгэрт АНУ-ын тагнуулын U2 онгоц Зөвлөлтийн пуужинд өртөн сөнөлөө. Нисгэгч Паулис амьд гарч нээлттэй шүүхээр орж шийтгүүлсэн. Ер нь түүгээр үзэл суртлын томоохон кампани зохион байгуулсан юм даа. Сүүлд нь түүнийг Зөвлөлтийн алдартай тагнуул Абелиар сольсон.
#дэлхий дахинд #нийтлэл

Орос-Хятад-АНУ-ын гурвалжин

Ийм нэгэн нэр томъёо хэвлэлд байнга дурдагддаг. “Стратегийн” гэсэн тодотголтой яригдах нь бий. Гурвалжингийн харилцаа, гурвалжин доторхи өвөр хоорондын харилцаа хэмээн үзэж болно. Эсвэл энэ гурвалжин дотор дэлхийн бодлогыг хайрцагласан тогтолцоо хэмээн ойлгосон ч болно.
#дэлхий дахинд #нийтлэл